ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГ БИЧГЭЭР БАЙГУУЛСАН ТОХИОЛДОЛД ГЭРЭЭНИЙ ДАГУУ ХҮҮ БОЛОН НЭМЭГДҮҮЛСЭН ХҮҮГ ТӨЛӨХ ҮҮРЭГТЭЙ
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2024.01.16, 131/ШШ2024/00045
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: 01, 2024.04.29
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Нэхэмжлэгч Т.....ХК, хариуцагч О.Г-д холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,236,366.64 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Т.....ХК, хариуцагч О.Г нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагчид ..... төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдсон. Энэ үйл баримтад хариуцагч маргадаггүй.
Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Т......ХК, хариуцагч О.Г нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл .....төгрөг, зээлийн хүүгийн төлбөр .....төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр .....төгрөг, нийт 4,236,366.64 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх дүгнэсэн.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч О.Г-ээс 4,236,366.64 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.....ХК-д олгож шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.