Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга
Улсын Их Хурлын 2015 оны 06 сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хууль / шинэчилсэн найруулга/-д заасны дагуу 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баянхонгор аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үйл ажиллагаагаа явуулж байна.
2016 оны 05 сарын 13-ны өдрийн “ Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолоор Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог ерөнхий шүүгч -1, шүүгч-3 байхаар баталсан байдаг. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталж, мөн оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар тухайн шүүхийн ерөнхий шүүгчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгох болсноор тус шүүхийн ерөнхий шүүгчээр Б.Гэрэлмаа, шүүгч Ч.Байгалмаа, шүүгч Д.Батцэнгэл нар ажиллаж байна.