Шүүхийн тамгын газрын танилцуулга
Түүхэн замнал: Баянхонгор аймгийн Шүүх нь анх 1942 онд дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, бичээч, зарлаг гэсэн 6 орон тоотой байгуулагдан ажилласан түүхтэй.
1990-1993 онд Шүүхийн зохион байгуулалтын удирдлага Хууль зүйн яаманд шилжиж, Монгол Улсын Үндсэн хууль / 1992 он/, Шүүхийн тухай хууль /1993 он/ тус тус мөрдөгдөж, шүүхийн тогтолцоо өөрчлөгдсөнөөр тус аймагт Баянхонгор аймгийн Шүүх, Сум дундын шүүх гэсэн бүтэцтэйгээр ажиллаж эхэлсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шүүхийн нэршил, бүтэц зохион байгуулалт, өөрчлөгдсөн. Баянхонгор аймаг сум дундын 3 дугаар шүүх гэсэн нэршилтэй үйл ажиллагаа явуулдаг байсан бол уг хууль батлагдсанаар дагнасан шүүхүүд байгуулагдсан.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2015 оны 06 сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар нэрээр өөрчлөн байгуулагдаж, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний 76 дугаар тогтоолоор Шүүхийн тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан бөгөөд Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газар нь төрийн захиргааны 16, төрийн үйлчилгээний 10 нийт 26 албан хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Тамгын газрын дарга М.Майжаргал, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Уламбаяр, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Алтаншагай, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Должинсүрэн, Шүүгчийн туслах Д.Сайннямбуу, Г.Мөнгөнцэцэг, О.Отгонбат, В.Ундрах-Оргил, Б.Сайнбилэг, Р.Цогдэлгэр, О.Сувд-Эрдэнэ, Б.Оюунтөгс, нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам, Н.Бүжинлхам, Б.Ариунболд, Д.Чимэдцэрэн, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Х.Золцэцэг, нягтлан бодогч Б.Мөнхзул, архив бичиг хэргийн эрхлэгч Б.Бадамсүрэн, нярав Б.Цогзолмаа, сантехникч н.Сономдорж, бичиг хүргэгч Ж.Болдбаатар, үйлчлэгч Д.Хоролсүрэн, Б.Гандолгор нар ажиллаж байна.