Загварын нэр: Зээлийн гэрээний нэхэмжлэл

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

Огноо                                                                                                                                                Баянхонгор сум

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг __________ сум __________ баг, __________  дугаар байрны __________ ийн __________  тоотод оршин суух, А овогтой Б

Харилцах утас: __________ эсхүл /Ажлын газрын хаяг/

 

НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГА: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Д.Тулгатай 2007 оны 02 дугаар сарын 15-нд зээлийн гэрээ байгуулж, 10.0 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Д.Тулга нь тухайн үед Булган сумын 3 дугаар баг Зг-7-15 тоотод оршин сууж, Хүнсний зах дээр махны ченж хийдэг байсан. Зээлийн гэрээ байгуулж мөнгөө зээлж авснаас хойш 2 сар хүүгээ төлөөд тэрнээс хойш огт мөнгө төлөөгүй. Эхэндээ 2 хоногийн дараа, 3 хоногийн дараа гээд л яваад байдаг байсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Д.Тулгыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү. Д.Тулгын эхнэр Орхон трейд ХХК-нд ажилладаг байсан. Төрсөн эгч нь 20-р 12 жилийн сургуульд багш хийдэг. Утас нь 99300200 гэсэн утастай. Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү.

 

НЭХЭМЖЛЭЛД ХАВСАРГАХ БАРИМТ БИЧИГ

1. Нэхэмжлэл

2. Зээлийн гэрээ /Гэх мэт/

3. Иргэний үнэмлэхийн хуулбар

4. Тухайн этгээдийн хамгийн сүүлд оршин сууж байсан газрын багийн Засаг даргын тодорхойлолт

5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж __________-с/

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТНЭЭС АВНА УУ. УТАС: 70440003


Нэхэмжлэлээ гаргацтай, эмх цэгцтэй , уншигдах боломжтойгоор цэвэрхэн бичнэ үү.

Хавсаргасан материалыг дэс дугаарлаж бичнэ үү.

АНХААР: Та нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай ба нэхэмжлэлийг бичихдээ цаасны зүүн захаас 30мм, дээд, доод захаас 20мм, баруун захаас 15мм зайтай бичнэ үү.