Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн танилцуулга

Улсын Их Хурлын 2016 оны 05 сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 06 сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Баянхонгор аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үйл ажиллагаагаа явуулж байна.

2016 оны 05 сарын 13-ны өдрийн “ Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолоор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог ерөнхий шүүгч -1, шүүгч-3 байхаар баталсан байдаг. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталж, мөн оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар тухайн шүүхийн ерөнхий шүүгчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгох болсноор тус шүүхийн ерөнхий шүүгчээр Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг, шүүгч Ч.Баярцэнгэл нар ажиллаж байна.