ТАЛУУДЫН ХООРОНД ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАА ҮҮСЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД БУСДАД ШИЛЖҮҮЛСЭН ХӨРӨНГӨӨ БУЦААН ШААРДАХ ЭРХТЭЙ
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2024.03.07, 131/ШШ2024/00205
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: 02, 2024.04.29
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Нэхэмжлэгч Х.Р хариуцагч Ё.С-т холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Х.Р нь хариуцагч Ё.С-тай гэрээ байгуулж, тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, аливаа байдлаар төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Түүнчлэн хэрэгт авагдсан үйл баримтыг үндэслэн, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй тул хариуцагч Ё.С-ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Х.Р нь нэхэмжлэгч Ё.С-ээс хүлээн авсан 4,500,000 төгрөгийг түүнд буцаан төлөх үүрэг хүлээнэ.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ё.С-ээс 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Р-д олгож шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.