-1

ШҮҮХЭД МАРГАХ ХУГАЦААНД БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЯВУУЛЖ БОЛОХГҮЙ

2023-05-15 03:59:25    |   28

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх


Шийдвэрийн дугаар, огноо: 111/ШЗ2023/0227, 2023.05.08

 

Процессын тоймын дугаар, огноо: №4, 2023.05.15

 

Шийдвэрийн төлөв: Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон


Санамж: \"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”


Иргэн А миний амьдарч байгаа барилгын захаас 5-6 метрийн зайд иргэн Б нь 8 давхар орон сууцны барилга барьж эхэлсэн бөгөөд манай 2 давхар орон сууцны барилгын байгалийн нар тусах нөхцөлийг бүрэн хаасан, барилга хоорондын зайг зөрчсөн тул Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс шүүх энэ хэргийн үнэн, зөвийг ялгаж, шийдвэрлэж дуусах хүртэл тус барилга баригдаад дуусч магадгүй тул Барилгын ажлыг эхлүүлэх тухай зөвшөөрөлийг түдгэлзүүлж, барилгын үйл ажиллагааг зогсоолгох хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Учир нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд барилгын үйл ажиллагааг зогсоох нь нэхэмжлэгч болон барилга барьж байгаа иргэнд хохирол учирч болзошгүй эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, эрх зүйн хамгаалалт тогтоох нь зүйтэй гэж үзэн, барилгын ажлыг эхлүүлэх тухай зөвшөөрөлийг түдгэлзүүлж, барилгын үйл ажиллагааг зогсоов.


Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа


. . .