-1

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

2023-05-14 16:07:39    |   31

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлийн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн №08 тоот тогтоолоор \"Шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж буй нэр бүхий албан хаагчдыг Төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг 2023 оны 05 сарын 12-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа.

 

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нь төрийн албаны зохих шаардлагыг хангаж тангараг өргөх ажиллагаанд цахимаар оролцон эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм, хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.

 

Төрийн албан хаагчийн тангаргаа өргөсөн шүүхийн захиргааны албан хаагчдад хандан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг \"Төрийн албан хаагч маш өндөр хариуцлагыг үүрч, эх орон, иргэдийнхээ өмнө тангараг өргөн ажлын гараагаа эхэлдэг. Энэ алба бол та бүхний өөрийн сонголт. Бэрхшээл их хэдий ч мэргэжлийн үнэ цэнэ, зорилгоо тодорхойлж энд ирсэн бол ажил, албандаа өөриймсөг хандаж, чин сэтгэлээсээ ажиллаасай гэж хүсэж байна.” гэсэн юм.

 

\"\"

\"\"

\"\"

\"\"


. . .