ИРГЭД, ХУУЛИЙН ЭТГЭЭД /АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА/-ЫН АНХААРАЛД ЗАРЛАЛ
2026-03-06 00:00:00 | 113Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02
дугаар сарын 27-ны өдрийн 303/Ш32026/00821 дүгээр шүүгчийн захирамжаар
“Номгон хайрхан” ХХК /РД:2006596/-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон бөгөөд
Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу
нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн О900 цагт тус
шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр тогтоосныг нэхэмжлэгч нарт мэдэгдэж
байна.
Иймд “Номгон хайрхан” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх бүхий, тус
компаниас авлагатай, иргэн, хуулийн этгээдүүд нь 2026 оны 4 дүгээр сарын 03-ны
өдрийн дотор нэхэмжлэлээ Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд
гаргана уу.
Нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62
дугаар зүйл, Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан шаардлагыг
хангасан байвал зохино.
Мөн нэхэмжлэгчид нь нэхэмжлэлдээ “Номгон хайрхан” ХХК-ийн хүлээх үүрэг,
төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх,
эсхүл дампуурсанд тооцох татан буулгах тухай саналыг тусгаж, холбогдох нотлох
баримтуудыг хавсаргаж ирүүлэхийг мэдэгдэж байна.
Дээрх тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд шүүх
нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхгүй болохыг анхаарна уу.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХ