ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ МЭДҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2026-01-12 00:00:00 | 348Авлигын эсрэг хуулийн 10.3-т болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.3-д заасны дагуу мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж өгөх үүрэгтэй байдаг.
Энэ хүрээнд шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Уламбаяр 2026.01.09-ний өдөр “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-д багтсан шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нарт ХАСХОМ-ийн системийн шинэчлэлийн талаарх мэдээлэл хүргэж, ХАСХОМ гаргахад анхаарах асуудлын талаар сургалт, мэдээлэл өглөө.