Хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа
2018-01-15 12:23:51 | 146Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн тамгын газар, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, албан хаагчид, Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн албан хаагч нарыг оролцуулан 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хамтарсан уулзалт зөвлөгөөнийг хийлээ. Тус зөвлөгөөнөөр зөрчлийн хэргээр баривчлах шийтгэл оногдуулж байгаа иргэдийг баривчлах байранд хэрхэн хүргэж өгөх, шийтгэврийн гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах, баривчлах байрны дотоод журмын хэрэгжилт, хуулийг хэрхэн уялдуулж ажиллах талаар санал солилцож цаашид анхаарах асуудал, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh
. . .