-1

Шүүхэд мэдүүлэх эрх сэдэвт сургалтыг зохион байгууллаа

2017-11-13 15:50:14    |   145

Баянхонгор сумын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, тэдгээрт төрийн үйлчилгээг шуурхай, хүртэмжтэй хүргэх, иргэдийн эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эцэг эхчүүдийн дунд \" Иргэн таны мэдлэгт -2” сэдэвт сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгууллаа. Баянхонгор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сургууль, цэцэрлэгийн эцэг, эхчүүд болон багш, ажилчид нарт \"Шүүхэд мэдүүлэх эрх” сэдвийн хүрээнд сургалтыг Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Чулуунчимэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах А.Батдорж нар явуулж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, холбогдох хуулиудаар бэлтгэсэн гарын авлага, боршур зэргийг тарааж хууль сурталчилж ажиллалаа.
\"\"
\"\"
\"\"
\"\"

. . .