-1

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

2017-10-20 11:37:17    |   154

\"\"

Намайг Б.Булгамаа гэдэг. Миний бие Баянхонгор сумын Засаг даргын тамгын газрын хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Сум хөгжүүлэх сангийн зээлийг иргэдэд олгож, хяналт тавьж ажилладаг. Гэтэл сум хөгжүүлэх сангаас эргэн төлөлттэйгээр зээл авсан иргэд зээлээ эргэж төлөхгүй байгууллагын болоод цаашлаад төрийн ажилд саад учруулж байсан тул би Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын эвлэрүүлэн зуучлал болон сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл болон нэхэмжлэл гаргаж тус асуудлыг шийдвэрлүүлсэн. Хуулийн хүрээнд хурдан шуурхай ажиллаж, бидний ажлыг дэмжин ажилладаг тус шүүхийн эвлэрүүлэн зуучлал болон иргэний хэргийн анхан шатны шүүхэд баярлалаа гэж хэлье. Шүүхийн хамт олондоо шүүхэд баярлалаа.

Хүндэтгэсэн:

Баянхонгор сумын Засаг даргын тамгын газрын хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Булгамаа


. . .