-1

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ШҮҮХЭД СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

2017-10-20 11:27:04    |   149

\"\"

Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулна уу ?

Сайн. Сайн байна уу, Намайг Дагвын Одончимэг гэдэг. Баянхонгор сумын 3 дугаар багт амьдардаг.

Та өнөөдөр шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр суулаа. Шүүхийн байгууллагаар өмнө нь үйлчлүүлж байсан уу?

Миний хувьд өмнө нь шүүхийн байгууллагаар үйлчлүүлж үзээгүй. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож, хэргийн материалтай танилцаж, иргэнийхээ үүргийг биелүүлж шүүх хуралд суусан. Хүн амины хэргийн шүүх хурал байсан. Хэргийн материалтай танилцахад тухайн гэмт хэрэг санамсаргүй, болгоомжгүй байдлаас үүсэж, хүний амь нас хохирсон байсан. Аливаа зүйлд сонор сэрэмжтэй байж, ямар ч үед хүнд болгоомжлол илүүдэхгүй юм байна гэдгийг л ойлгож суусан даа.

Таны хувьд энэ өдөр хурим, найртай байсан гэж сонссон. Энэ талаар сонирхуулвал ?

Тиймээ. Тухайн өдөр сайн өдөр байсан. Миний төрсөн дүү хурим найраа хийж байсан. Том эгчийн хариуцлагатай албыг хойш нь тавиад шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр ирж суусан. Хуулийн дагуу иргэний үүргийг биелүүлсэндээ. Монгол дээлээ өмсөөд, бүрх малгай тавиад л шүүхийн хаалгаар орж ирсэн. Хүмүүс их гайхсан харцаар харж байсан.

Та шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сууснаар шүүхийн байгууллагын талаар ямар ойлголтыг авсан бэ?

Би энэ шүүх хуралд суусанаараа шүүхийн байгууллагын үйл ажиллагааны талаар болон шүүх хурал хэрхэн явагддаг талаар, буруу үйлдлийг хэрхэн шүүн тунгаадаг талаар ерөнхий ойлголтуудыг авсан. Шүүх гэхээр л надад их хөндий сонсогддог байсан бол энэ шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр суусны дараа шүүхийн байгууллага нь ил тод, нээлттэй гэдгийг мөн хэрэг маргааныг хуулийн хүрээнд шударгаар шийддэг юм байна гэдгийг үзлээ. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон гэж дуулаад их гайхаж байсан бас нуулгүй хэлэхэд жаахан айдастай байсан. Тэгээд шүүхийн байгууллага дээр ирж эрх үүрэгтэйгээ танилцаад тайвширсан даа. Шүүх иргэд рүүгээ чиглэсэн бодлогыг бариж шинэчлэгдэж байгаа юм байна. Танай хамт ажлын амжилт хүсье.

Ярилцсан танд баярлалаа.


. . .