-1

ХУУЛЬ ЗҮЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ БАЙНА

2017-06-13 10:57:20    |   151

2017 оны 06 сарын 12-ны өдрөөс 06 сарны 16-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан дээрх хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар холбогдох хуулийн байгууллагын албан тушаалтнуудад мэдлэг олгох, хуулийн үзэл баримтлалыг танилцуулах сургалтанд Баянхонгор аймаг дахь Шүүхийн шүүгч нар болон тамгын газрын дарга, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг албан хаагчид хамрагдаж байна. Мөн Эрүүгийн тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлт, ялын хэмжээ, сүүлийн жилүүдэд аюулын харанга дэлдэж буй хар тамхи, мансууруулах бодис, цахим орон зай буюу кибер гэмт хэрэг, авилгын зэрэг хэд хэдэн төрлийн гэмт хэргүүдэд тооцох ялыг өндөрсгөсөн талаар нэгдсэн ойлголтыг төрийн албан хаагчдад өглөө.

\"\"
\"\"

. . .