-1

“Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгын судалгааг авлаа

2017-06-12 10:51:29    |   134

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын 2017 оны 05 сарын 29-ний өдрийн 65 дугаар тушаалын дагуу Шүүхэд итгэх иргэдийн итгэл санал асуулгын судалгааг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2017 оны 06 сарын 09-ний өдөр шүүхээр үйлчлүүлж хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн иргэд болон шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдээс авч Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст битүүмжлэн хүргүүллээ. Шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, эргэх холбоо тогтоох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхийн үйлчилгээнд олон нийтийн хяналтыг бий болгоход судалгааны гол зорилго оршиж байгаа бөгөөд санал асуулгын судалгааг хагас жил тутмын 05, 11 сард авч байхаар Ерөнхий Зөвлөлийн даргын тушаалд тусгагджээ.

\"\"

\"\"

\"\"


. . .