-1

Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системын сургалт зохион байгуулагдлаа

2017-02-14 16:24:41    |   161

2017 оны 02 сарын 11-ний өдөр Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эрүүгийн хурлын танхимд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүний туслах, референт Б.Билгүүн нар 2017 оны 03 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх \"Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-ын сургалтыг зохион байгуулж, мэдээллийг өгч ажиллалаа. Тус сургалтанд Баянхонгор аймгийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар, шүүхийн тамгын газрын дарга, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, шүүгчийн туслахууд, мэдээлэл технологийн мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хамрагдлаа. Тус систем нь цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийг цахимжуулах, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн талаарх мэдээллийг олох зэрэг цаг хугацаа хэмнэсэн, ажлын бүтээмжийг дээшлүүлсэн ач холбогдол бүхий систем юм.

\"\"

\"\"


. . .