-1

Алтан унжлагат гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

2017-02-16 16:27:38    |   177

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2016 оны 02 сарын 16-ны өдрийн билгийн тооллын шинийн 21-ний морин цагт тус шүүхэд ажиллаж, хөдөлмөрлөж, залуу халуун нас, сэтгэл зүрх, мэдлэг чадвараа зориулж явсан үе үеийн ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Давж заалдах шатны Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг, Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал, болон шүүхийн тамгын газрын албан хаагчид, үйлчилгээний ажилчид оролцлоо. Шүүх хэмээх эрхэм хүндтэй байгууллагын нэрийг нэгэн цагт өргөж, ажил үйлсийг нь үргэлжлүүлж залгамж нь болж явсан ахмад буурлуудаасаа сургаалын үгийг сонсож, хамтдаа ярилцаж, санал, бодлыг нь сонсож, мөн шүүхийн тамгын газраас гарын бэлэг гардуулж нэгэн өдрийн хамтдаа өнгөрүүллээ. Тус үйл ажиллагааг шүүгч, шүүхийн тамгын газрын ажилчдаас бүрдсэн \" NON STOP ” баг амжилттай зохион байгууллаа. Нас, намба, ухаан гуравтаа хайр шингээж, намтар, түүх, найр гуравтаа эрэмбэ тогтоосон нийт ахмад настнууддаа сар шинийн баярын мэнд дэвшүүлж, урт удаан наслахын билэг төгс ерөөлийг өргөе.

\"\" 

\"\"

\"\"

\"\"



. . .