-1

Авлигатай тэмцэх газраас орон нутагт зохион байгуулсан сургалтанд хамрагдлаа

2016-11-17 10:41:11    |   133

     Авлигатай тэмцэх газраас орон нутагт зохион байгуулж буй сургалтын хүрээндМөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр, гишүүн Д.Нарантуяа, Л.Батчулуун, Н.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдад УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилж, төрийн албанд олон нийтийн тавих хяналтыг сайжруулах чиглэлээр сургалтыг зохион байгуулж, харилцан ярилцан, тэдний асуултад хариулж, санал сэтгэгдлээ хуваалцлаа. Сургалтад нийт 4 шүүгч, 8 захиргааны ажилчид хамрагдлаа.

  Тус сургалтад хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн алба хаагчид, бизнес эрхлэгч, хуулийн байгууллагын ажилтан, алба хаагчид оролцсон бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд орон нутагт юуг анхаарах ёстой, мөн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нарт мэүүлэг гаргахдаа зайлшгүй мэдэх ёстой асуудлын талаар цогц сургалт боллоо.
\"\"

. . .