-1

Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн тэмцээнд амжилттай оролцлоо

2016-11-16 10:34:55    |   150

     Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Шүүхийн спортын их наадам-2016 тэмцээн Буянт-ухаа спорт цогцолборт гурван өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

     Уг тэмцээнд Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон нийслэл, орон нутгийн шүүхүүдийн 31 багийн 672 тамирчин гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн спортын дөрвөн төрлөөр өрсөлдсөнөөс Баянхонгор аймгийн гар бөмбөгийн эмэгтэй баг тамирчид амжилттай оролцож алтан медаль хүртэж, тамирчин Б.Соёлмаа шилдэг тоглогчийн шагналыг хүртлээ.

     Мөн тус тэмцээнд Баянхонгор аймгийн баг тамирчид 81 оноогоор 9 дүгээр байранд шалгарч амжилттай оролцлоо.

\"\"
\"\"
\"\"

. . .