-1

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-06-20 00:00:00    |   80

Баянхонгор аймгийн нийт сумдаас 2024-2025 онд сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр цахим /zoom/ хэлбэрээр зохион байгууллаа.

Уг сургалтаар шүүхийн иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгчийн оролцоо, иргэдийн төлөөлөгчид тавигдах хуулийн шаардлага, эрх зүйн чадамж, эрх үүрэг, тангараг өргөх журам, дүгнэлт гаргах, хориглох зүйл, нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх, хөлс олгох журам зэрэг асуудлаар сургалт, мэдээлэл хийлээ.

Тус сургалтад 19 сумаас сонгогдсон 158 иргэдийн төлөөлөгч нар хамрагдаж иргэдийн төлөөлөгч нараас сонирхсон асуултуудад хариулт өглөө.

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .