ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-06-20 00:00:00 | 13Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын дагуу гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалтыг Баянхонгор аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ны байранд 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Тус аймаг дахь шүүхийн Тамгын газраас зарласан Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга 1, мэдээлэл технологийн мэргэжилтэн 1, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын 2 сул орон тооны тусгай шалгалтад нийт 5 хүн оролцлоо.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .