-1

АРХИВЫН НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛЖ ДУУСГАЛАА

2023-06-23 11:20:17    |   34

Хэрэг баримтын бодит тоог тогтоох, баримтын бүрдэл, хадгалалт хамгаалалтын нөхцөл байдлыг нягтлан шалгах зорилгоор Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар тушаалаар баталсан \"Анхан болон давж заалдах шатны шүүхийн архивын баримтад нэгдсэн тооллого явуулах ажлын удирдамж”-д үндэслэн байгууллагын архивд хадгалагдаж байгаа хэрэг баримтад нэгдсэн тооллого хийх комиссыг Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 03 сарын 01-ний өдрийн А/28 тоот тушаалаар байгуулсан.

 

Уг тооллогын комисс нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дуустал хугацаанд хуваарийн дагуу архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа 1987-2022 оны байнга хадгалах, түр хадгалах, 70 жил хадгалах баримтыг хадгаламжийн нэгжийн хуудас бүрээр нягтлан шалган тоолж, хэрэг баримтыг бүрэн хамруулж ажиллалаа.

 

Архивын сан хөмрөгт нэгдсэн тооллого явуулсан талаарх дүн мэдээлэл, баримтын акт, тооллогын хуудас, илтгэх хуудас зэргийг 2023 оны 06 сарын 22-ны өдрийн шүүгч, ажилчдын хуралд архив, бичиг хэргийн эрхлэг Х.Цэрэнлхам танилцуулж, холбогдох мэдээллийг өглөө.

\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"

. . .