-1

ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-06-20 11:02:25    |   38

Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газраас Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхтэй хамтран \"ИРГЭДИЙН ШҮҮХЭД МЭДҮҮЛЭХ ЭРХИЙГ БАТАЛГААТАЙ ЭДЛҮҮЛЭХ НЬ” сэдэвт шүүхийн үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөг арга хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн гол зорилго нь шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн саналыг авах, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааг иргэдэд таниулах, шүүхэд мэдүүлэх эрхийн талаар мэдлэг олгох зорилготой юм.

Уг арга хэмжээний хүрээнд иргэд олон нийтэд мэдээлэл өгч, шүүхэд хэрхэн хандах, өргөдөл, нэхэмжлэл хэрхэн гаргах гарын авлага, брошюр тарааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг судлах санал асуулга авч нийт 64 хүнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

\"\"

\"\"

. . .