-1

ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАХ “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-06-13 15:38:27    |   31

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан хөтөлбөрийн хүрээнд \"Нээлттэй шүүх” өдөрлөгийг тус аймгийн Ерөнхий боловсролын \"Номундалай” цогцолбор сургуулийн Д.Алимаа багштай 12а бүлгийн сурагчдыг хамруулан 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр сурагчдад Шүүхийн тухай ойлголт, хэрэг хүлээн авахаас шийдвэрлэх хүртэлх шүүхийн процесс ажиллагааны тухай ойлголт, шүүхийн талаар мэдээлэл авах баттай эх сурвалжуудын талаар мэдээллийг өгч, шүүхийн үйл ажиллагаа, зохион байгуулалт болон шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, ерөнхий шүүгч, шүүхийн захиргааны ажилтны албан тасалгааг танилцууллаа.

Мөн Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Сувдмаа нь сурагчдад Захиргааны шүүхийн онцлог болон шүүхийн тухай нээлттэй яриа өрнүүлж сурагчдын асуусан асуултад хариулт өгч, шүүхийн үйл ажиллагааны талаар асуумж бөглүүлж, саналыг авлаа.

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"


. . .