-1

“ХҮМҮҮСТ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” АЯН ЭХЭЛЛЭЭ

2023-06-09 15:26:22    |   33

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн ажлын хүрээнд Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газраас аймгийн Улаан загалмайн хороотойхамтран зохион байгуулж буй \"ХҮМҮҮСТ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” цус хандивлах аянд тус шүүхийн тамгын газрын албан хаагчид цусаа хандивлалаа. Иймд аймгийн Хууль, хяналт,цэргийн болон төрийнзахиргаа, төрийн бус байгууллага, ард иргэдийг цусаа хандивлах аянд нэгдэхийг уриалж байна.

Хүний амь насыг аврах цус, цусан бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгдэх боломжгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүн бөгөөд насанд хүрсэн эрүүл хүн нэг удаа 400-450 мл цус хандивласнаар гурван хүний амь насыг аврах боломжтой байдаг.

\"\"

\"\"

\"\"

\"\"


. . .