-1

ЦАХИМААР ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОХДОО ШҮҮХ ХУРАЛДААНЫ НИЙТЛЭГ ДЭГИЙГ САХИХ ҮҮРЭГТЭЙ

2023-06-19 08:29:48    |   29

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх


Шийдвэрийн дугаар, огноо: 111/ШТ2022/0002, 2022.04.25

 

Процессын тоймын дугаар, огноо: 5, 2023.06.19

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Санамж: \"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”


Г аймгийн Засаг даргыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж нь шүүх хуралдаанд зайнаас цахимаар оролцсон.

Уг төлөөлөгч нь шүүх хуралдааны дундуур босож явах, өрөөндөө орж ирсэн хүнтэй ярилцах зэрэг үйлдэл гаргахад шүүгчээс \"хуралдааны дэг сахиж, хуралдааны дундуур өөр зүйл хийж болохгүй” гэдгийг сануулжээ.

Гэтэл Ж нь дахин гар утсаар ярьж, дуу, дүрсээ хаах зэрэг үйлдлүүдийг гаргасан тул шүүгч түүнийг торгожээ.

Иргэн Ж шүүх хуралдаанд оролцохдоо шүүхийн танхимд биш өөр газраас цахимаар шүүх хуралдаанд оролцож байгаа хэдий ч шүүх хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих үүрэгтэй бөгөөд зөрчвөл шийтгэл ногдуулах хуулийн заалт нэгэн адил үйлчилнэ.

 

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа

 

. . .