-1

СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЖ, ОЛОНХЫН САНАЛААР ШИЙДВЭРЛЭЖ, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

2023-06-19 07:59:57    |   31

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх


Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.06.02, 111/ШШ2023/0145


Тоймын дугаар, огноо: 6, 2023.06.19


Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй


Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.


Сумын Засаг дарга Д нь \"намайг огцруулах талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гараагүй байхад огцруулсан нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн” гэж Аймгийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан.

Аймгийн Засаг даргаас \"Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар сумын Засаг дарга Д-гийн 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалтгүй” гэж дүгнэсэн бөгөөд тус тогтоолыг үндэслэн сумын Засаг даргыг огцруулсан гэж тайлбар гаргажээ.

Сумын Засаг дарга Д-гийн 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж \"хангалтгүй” гэж дүгнэсэн тогтоол гарсан, харин огцруулах талаар тус хурлаар хэлэлцээгүй, тогтоол гаргаагүй, огцруулах талаар санал гаргаагүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Энэ тохиолдолд сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулах эсэхийг шийдэж, хэрэв огцруулсан бол аймгийн Засаг даргад уг тогтоолоо хүргүүлж, эцэслэн шийдвэрлэх байжээ. Гэтэл иргэдийн Хурлаар Засаг даргыг огцруулах эсэхэд санал хураагаагүй, уг үйл баримтыг хэлэлцээгүй тул аймгийн Засаг дарга уг иргэдийн Хурлын тогтоолыг үндэслэн шийдвэр гаргах эрхгүй юм.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/13010?daterange=2023-01-01%20-%202023-06-19&id=1&court_cat=3&bb=1


Тоймыг бэлтгэсэн:Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа

. . .