-1

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ, ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖААНЫ ГАЗАР ЭЗЭМШИХ БОЛОМЖГҮЙ

2023-05-09 08:26:58    |   30

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.02.13 өдөр, Дугаар 131/ШШ2023/00163

 

Тоймын дугаар, огноо: №6, 2023 оны 05 сарын 09


Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Нэхэмжлэгч С.С нь Т.Д холбогдуулан Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар баг Ихрийн хоолойн Шар онь нэртэй газарт байрлах Т.Э-ийн эзэмшлийн өвөлжөөний зориулалттай газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан..

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн60.2-тИргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ..гэж нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар нээж өгсөн байна.

Баянхонгор аймгийн Галуут сумын засаг даргын 2005 оны 04 сарын 10-ны өдрийн 0073398 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр С.С-т Галуут сумын 2 дугаар баг Ихэр гэх газарт 2500 м2өвөлжөөний газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон, газар эзэмших эрх хүчин төгөлдөр байжээ. Харин Галуут сумын Засаг даргын 2006 оны 02 сарын 27-ны өдрийн 007346 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Т.Э-д Галуут сумын 2 дугаар баг Ихрийн хоолойн Шар онь гэх газарт өвөлжөөний зориулалттай 2500 м2газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон ч мөн сумын Засаг даргын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн А/148 дугаар захирамжаар Т.Э-ийн ...Сүмбэр 2 дугаар багийн нутаг Ихрийн хоолойн Шар онь гэх газарт байрлалтай өвөлжөөний зориулалттай газар эзэмших гэрээг цуцалсан шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байна.

Шүүх Т.Д нь Галуут сумынСүмбэр 2 дугаар багийн нутаг Ихрийн хоолойн Шар онь гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар өвөлжөөний газар эзэмшиж байна гэж дүгнэн, уг газрыг чөлөөлөхийг Т.Д-д даалгаж шийдвэрлэжээ.

 

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/125704?daterange=2021-01-01%20-%202023-05-09&id=1&court_cat=1&bb=1


Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл

. . .