Загварын нэр: Нөхөн олговор гаргуулах тухай

Нөхөн олговор гаргуулах тухай

 

*Нэхэмжлэл бичихдээ урдаасаа үдэх зайтай буюу 3 см зай үлдээж бичнэ үү.* Баярлалаа

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь

Огноо                                                    Сүхбаатар сум

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг …. сум ..... баг, …. дугаар байрны........... ийн ..... тоотод оршин суух, А овогтой Б Харилцах утас: /......... / эсхүл /ажлын газрын хаяг/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нөхөн олговор гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний өвөг эцэг Самбалхүндэвийн Чойдогжамц нь 1938 онд улс төрийн хэргээр баривчлагдан 1938 оны 2 дугаар сарын 25-нд онц бүрэн эрхт комиссын 7 дугаар хурлын тогтоолоор, Шүүх цаазын бичгийн 43-45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэн, цаазлагдсаныг 1992-06-20-ны Дээд шүүхийн цэргийн Коллегийн 95-р магадлалаар цагаатгасан юм. Намайг Самбалхүндэвийн Чойдогжамцын ач хүү мөн болохыг сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 326 тоот шүүхийн шийдвэрээр тогтоосон юм. Иймд, Монгол Улсын Дээд шүүхийн цагаатгалын үнэмлэх, ТЕГ-ийн архивын лавлагаа, шүүхийн шийдвэр болон бусад нотлох баримтуудыг үндэслэн хэлмэгдэгч Самбалхүндэвийн Чойдогжамцын нөхөн олговрын 1000000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэлд хавсаргах баримт бичиг

1.Нэхэмжлэл

2.1992 оны Монгол Улсын Дээд шүүхийн цагаатгалын үнэмлэх

3.Тагнуулын Ерөнхий газрын архивын лавлагаа

4.Өв залгамжлах эрхийн гэрчилгээ

5.Монгол Улсын Дээд Шүүхийн 95 дугаар магадлал

6.Садан төрлийн холбоо тогтоолгосон шүүхийн шийдвэр        

7. Зууны мэдээ сонин

8.Үндэсний төв архивын лавлагаа

9.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж ……-с/

 

Шүүхийн үйлчилгээний хэлтэс

Утас:70362294

Вэб сайт: http://www.court.se.gov.mn