-1

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ /2019.01.14/

2019-01-15 09:55:58    |   140

1. Б.Бямбадашийн нэхэмжлэлтэй, П.Даваадагвад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч:Шүүгч Н.Гантуяа

Шийдвэрлэсэн байдал: Зохигчийн хүсэлтийг хангаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл хойшлууллаа.

2. Г.Насанбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалд холбогдох \"ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” иргэний хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-нийөдрийн 14 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч:Шүүгч Ч.Баярцэнгэл

Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.

3. Номин трейдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сонголт трейд ХХК-нд холбогдох \"гэрээний үүрэг 25482403 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Даргалагч:Шүүгч Д.Отгончулуун

Шийдвэрлэсэн байдал: Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

. . .