-1

Э.Түвшинтулга хүүд дэмжлэг үзүүлэв.

2018-09-24 14:33:40    |   163

Баянхонгор аймгийн шүүхийн хамт олноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2018 оны 09 сарын 24-ний өдөр хичээлийн хэрэгсэлээ авч чадаагүй байсан Баянхонгор аймгийн Эрдэнэмандал ахлах сургуулийн 6 дугаар ангийн сурагч бүтэн өнчин Э.Түвшинтулгад хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас, цүнх зэргийг бэлэглэж дэмжлэг үзүүллээ.

Тус шүүхийн хамт олон Э.Түвшинтулга хүүд сурлагын өндөр амжилт хүсэж цаашид 18 нас хүртэл нийгмийн асуудалд анхаарал хандуулж ажиллахаар болсон байна.

\"\"
\"\"

. . .