-1

Гамшгаас хамгаалах үзүүлэх сургуулилт зохион байгууллаа

2018-06-29 03:49:07    |   167

2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн тамгын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн байранд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, ШШАБХтасаг, Шүүхийн шинжилгээний алба, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудтай хамтран гамшгаас хамгаалах үзүүлэх сургалтыг хийлээ.

Болзошгүй гал түймэр гарсан үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах, шүүхийн ажилтнууд, цагдаагийн албан хаагчид, гал унтраах аврах ангиудын харилцан үйл ажиллагааг хангах зэрэгт үзүүлэх сургуулалтын зорилго оршиж байгаа юм.

Мөн гал түймрийг хохирол багатай унтраах, урьдчилан сэргийлэх, аврагч гал сөнөөгчид тухайн объектын онцлог байдалтай танилцах, шүүхийн ажилтнуудад гамшиг ослын үед хэрхэн ажиллах талаар заавар зөвлөлгөөг аймгийн Онцгой байдлын газраас өгч ажиллалаа.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh

Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ажиллуулж сургах, ослын үед хамгаалах, аврах үйл ажиллагаанд хамтран ажиллах, мөн гал унтраах дадлага сургалтыг практикт үзүүлж, заавар зөвлөмжийг өглөө.

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

 

. . .