-1

Хуульчдын өдрийг угтсан аянд амжилттай оролцлоо

2018-06-25 10:03:31    |   134

Монголын хуульчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ой, хуульчдын өдрийг угтан зохион байгуулсан \" Мэдье-мэдээлье ” аян 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлттэй өдөрлөгөөр хаалтаа хийлээ. Хууль сахиулах байгууллагууд оролцсон нээлттэй өдөрлөгийн хүрээнд иргэдэд шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, шинээр хэрэгжиж буй хуулиудын сурталчилгаа, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, иргэдийн төлөөлөгчийн талаарх ерөнхий ойлголт зэргийг иргэдэд өгч боршур, гарын авлага, шторк зэргийг үзүүлж, тарааж хууль сурталчиллаа. Шүүхэд мэдүүлэх эрхийн талаар хуулийн зөвлөгөө өгч, нэхэмжлэл, хүсэлтийг газар дээр нь хүлээн авч ажиллалаа. Нийт 100 гаруй иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээллийг өглөө. Мөн тус аяны хүрээнд зохион байгуулагдсан спортын 5 төрөлт тэмцээнд байгууллагаараа амжилттай оролцож багийн дүнгээр дэд байрыг эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh

\"\"

\"\"

 

. . .