-1

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА

2018-04-30 16:35:35    |   138

2018 оны сургалт, сурталчилгаа хийх ажлын төлөвлөгөөний дагуу Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Л.Бор, туслах Б.Хос-Эрдэнэ нар эвлэрүүлэн зуучлагчид ирүүлсэн өргөдлийг хүлээн авчөргөдөл гаргагч, уригдагч талууд хөдөө орон нутагт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 24 ний өдрөөс 04 дүгээр сарын 22-ныг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан, Гурванбулаг, Заг, Шинэжинст, Жинст, Өлзийт зэрэг сумдаар нүүдэллэн ажиллаж 88 өргөдлийг хүлээн авч 88 эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрүүлэлт 100 хувийн амжилттай ажиллалаа.

 

 

Сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахын зэрэгцээ орон нутгийн засаг захиргааны удирдах ажилтнууд, иргэд хөдөлмөрчдөд Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Иргэний болон бусад хуульд энэ талаар орсон өөрчлөлт, Эвлэрүүлэн зуучлал, шүүхийн уялдаа холбоо, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, онцлогийн талаар танилцуулга хийж, гарын авлага материалыг тарааж өгч зээл аваад удаан хугацаагаар төлөөгүй Жинст, Шинэжинст, Бууцагаан сумын зээлдэгч нарт зээлийн гэрээний агуулга, үр дагаврын талаар хичээл зааж сонирхсон асуултанд хариулт өгөв.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh

\"\"

\"\"

\"\"

 

. . .