-1

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-04-27 13:45:32    |   144

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Лхагва гаригт Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн тамгын газар хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа. Тус уулзалтанд сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар, шүүгчийн туслахууд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын дарга, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн нар оролцлоо. Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандарт болон Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд шүүхийн тамгын газрын хяналт-шинжилгээ үнэлгээний багаас хийсэн хяналт, шалгалтын илтгэх хуудсыг танилцуулж, нэгдсэн системд гарсан зөрчил дутагдалтыг арилгуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

\"\"
\"\"

. . .