-1

СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2018-04-13 11:11:24    |   135

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагт Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын иргэний танхимд тус аймгийн 20 сумын Засаг дарга нарт \"Шүүхэд мэдүүлэх эрх ” сэдвээр шүүгчийн туслах А.Батдорж, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журмын талаар шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Чулуунчимэг нар сургалт хийлээ.

Баянхонгор аймгийн хэмжээнд 2018 онд Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр нийт 203 иргэн сонгогдсоны 70 гаруй хувь алслагдсан Баянлиг, Баянговь, Баян-өндөр, Баянбулаг зэрэг сумдуудаас сонгогдсон байна. Шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад нутгийн удирдлагын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг дурдаад Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар мэдээлэл өгч, 2018 онд шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн шүүхэд дуудан ирүүлэх, судалгаа мэдээллийг үнэн зөв гаргаж ирүүлэх , шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, шүүхийн зүгээс эвлэрүүлэн зуучлах ажил орон нутагт газар дээр нь зохион байгуулах зэрэг асуудлаар сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

\"\"

\"\"

. . .