БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2018-04-02 15:07:59 | 157Жилбүруламжлалболгонзохион байгууллагддагБаянхонгор аймаг дахь Шүүхүүдийн хооронд гар бөмбөг, сагсан бөмбөг, одон бөмбөгийн 3 төрөлт тэмцээний аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн тамгын газрын нэг, хоёрдугаар баг тамирчид оролцсон бөгөөд багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эзэлж, шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар, Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын хоёрдугаар баг дэд байрыг эзэлж өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.
Амралтынхаа өдрийг биеийн тамираар хичээллэж, хамтдаа цагийг спортлог өнгөрүүлсэн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh