Санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-03-12 10:07:57 | 1532018 оны 03 сарын 07-ны өдөр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын хүндэтгэлийн танхимд аймгийн Шүүх, Татварын хэлтэс,Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Мэргэжлийн хяналтын газар, Монгол банк, Баянхонгор сумын ЗДТГ, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги зэрэг тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд аймгийн Цагдаагийн газартай санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус арга хэмжээний үеэр 2017 онд байгуулсан санамж бичгийн хэрэгжилттэй танилцаж, үр дүн болон цаашид хамтран ажиллах талаар санал, зөвлөмжийн талаар ярилцлаа. Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал Баянхонгор аймаг дахь Цагдаагийн байгууллагын хамт олон болон Шүүгч, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тасгийн хамт олонд ажлын амжилт хүсэж, 2018 оны хамтран ажиллах санамж бичигт гарын үсгээ зурлаа.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh