-1

\"Бусдад тусалж сайн үйлс бүтээх\" ажлыг зохион байгууллаа

2017-11-20 14:24:03    |   143

Монголын шүүхийн захиргааны ажилтны нэгдсэн холбооны Баянхонгор аймаг дахь салбар хорооны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын нэг болох \"Бусдад тусалж сайн үйлс бүтээх\" ажлыг тус салбар хорооноос 2017 оны 11 сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хахир хатуу өвлийн хүйтэнд гаднаа түлшгүй, тог цахилгаангүй, хоол хүнсгүй, өвлийн дулаан хувцас муутай, өөрийн гэсэн гэр орон байхгүй отрын гэмээр жижиг гэрт эзгүй айлын хашааг түр харж, 1, 6 дугаар ангийн 2 охиноо хичээлд явсаны дараа барилга дээр очиж барилгын туслах ажил олдвол хийж 2 хүүхдээ тэжээдэг өрх толгойлсон эх н.Ганчимэгт сэтгэлийн дэм хайрлаж, гэрэл цахилгаантай болгож, портер нүүрс, 10 шуудай мод, 3 сарын хүнсний хэрэглээ, дулаан хувцас, гутал, хичээлийн хэрэглэл, ороолт малгай болон бусад эд материалын тусламж үзүүлж бага ч болов сэтгэлийн дэм хайрлаж чадсандаа бид бүхэн маш их баяртай байна.

Дээрхи ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хандив өргөсөн шүүгч, захиргааны ажилчдадаа гүн талархал илэрхийлъе.

Сайн үйлс дэргэрэх болтугай.

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"


. . .