-1

ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭНД ХАМТРАН ОРОЛЦЛОО

2017-11-14 12:03:22    |   162

 

Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа, мэдээ, мэдээллийг танилцуулах, хууль сурталчлах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрт төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор аймгийн хуулийн байгууллагуудтай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн Баасан гаригт Баянхонгор аймаг дахь \"Төрийн банкны төв байр”, \"Хаан банкны төв байр”-нд зохион байгуулагдсан \"Нээлттэй өдөрлөг” арга хэмжээнд оролцлоо.
Уг арга хэмжээний үеэр иргэдэд шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, шинээр хэрэгжиж байгаа хуулиудын сурталчилгаа, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, иргэдийн төлөөлөгчийн талаарх ерөнхий ойлголт зэргийг иргэдэд өгч боршур, гарын авлага зэргийг тарааж хууль сурталчиллаа. Мөн иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авч, иргэдийн сонирхсон асуулт болон шүүхэд мэдүүлэх эрхийн талаар хуулийн зөвлөгөө өгч ажиллалаа.

 

Нээлттэй өдөрлөгийн хүрээнд Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын эдийн засагч нийт 28 хүнд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, хуулийн этгээдийн салбарын эрх зүйн зохицуулалт, банкнаас олгох зээлийн онцлог зэрэг сэдвийн хүрээнд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Л.Бор сургалт зохион байгуулж, шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал шүүхийн бүтэц, бүрэлдэхүүн болон шинэтгэлийн 10 үр дүн, шүүхийн үйлчилгээний стандарт зэрэг сэдвээр мэдээлэл хийлээ. Нийт 120 гаруй иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа.

\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"

. . .