-1

ШҮҮХЭД БАЯРЛАЛАА

2017-10-20 11:08:00    |   131

\"\"

Миний бие Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтэн ажилтай Сум хөгжүүлэх сангийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх зээлийг хариуцан ажилладаг.

2011-2013 онуудад сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн зээлийн эргэн төлөлт удааширч хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. Бидний өргөдөл, нэхэмжлэлийг хурдан шуурхай, чирэгдэлгүй шийдэж төрийн ажлыг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлсэн Баянхонгор аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх болон эвлэрүүлэн зуучлалын хамт олонд талархал илэрхийлэн ажлын амжилт хүсье.

Та бүхнийг хүндэтгэсэн

Галуут сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ж.Ганчулуун


. . .