-1

Түвшин тогтоох шалгалтыг зохион байгууллаа

2017-10-02 14:45:39    |   156

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаар тушаалаар баталсан \" Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал” –ын дагуу Шүүхийн захиргааны ажилтны түвшин тогтоох шалгалтыг 2017 оны 09 сарын 28-ны өдрөөс 2017 оны 09 сарын 29-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус шалгалтыг Баянхонгор аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг, Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүхийн тамгын газрын нийт ажилтнуудаас авлаа. Шалгалтыг сорил, бодлого, ур чадвар, эссэ бичих, эссэ илтгэх гэсэн шалгуураар зохион байгууллаа. Шалгалтанд 70-аас доош үнэлгээ авсан албан хаагчид Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс зохион байгуулах сургалтанд хамрагдах юм.

\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\"

. . .