-1

Шинээр батлагдсан журмуудаар сургалт зохион байгууллаа.

2017-09-25 12:30:15    |   142

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 36, А/68 дугаар хамтарсан захирамж, тушаалын дагуу Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам, Хавтаст хэргийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх журам зэргээр шүүхийн захиргааны нийт албан хаагч нарт Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Чингис, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/44 дугаартай Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалын дагуу Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах журмаар Баянхонгор аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Алтаншагай нар сургалт зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан шүүхийн захиргааны ажилтнуудад тус журмыг хэрэгжүүлэн ажиллахыг мөн цаашид анхаарч ажиллах асуудлын талаар ярилцаж сургалт амжилттай өндөрлөлөө.

\"\"


. . .