-1

ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2017-07-03 22:02:44    |   147

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаар зарлигаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Нямсамбуугийн Гантуяагийн \" Шүүгчийн тангараг ” өргөх ёслолын ажиллагаа 2017 оны 07 сарын 03-ны билгийн тооллын шинийн 10-ны билэгт сайн өдрийн морин цагт боллоо. Шүүгч Н.Гантуяагийн Шүүгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал нээн үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, шүүгч Н.Гантуяагийн намтарыг товч танилцуулж, шүүгчийн тангарагыг өргүүллээ. Уг ажиллагаанд Баянхонгор аймаг дахь шүүхүүд, шүүхийн тамгын газрын хамт олон болон хуулийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Н.Гантуяад Шүүхийн хамт олныхоо нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсье.

\"\"

\"\"

\"\"

\"\"


. . .