-1

Шүүхийн Ерөнхий Зөвлөл тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, шалган туслах чиглэлээр ажиллалаа

2017-05-23 12:47:39    |   149

 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Л.Мэндсайханы баталсан удирдамжийн дагуу Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэлээр ахлуулсан, референт Ц.Энхтулга, Х.Билгүүнзаяа, Б.Энхбат, А.Өсөхбаяр, Ж.Онон нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 05 сарын 20-ны өдрөөс 05 сарын 22-ны өдрүүдэд Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, шалган туслах чиглэлээр ажиллаж, Шүүхийн захиргааны тухай, Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Шилэн дансны тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан тогтоол, тушаал, заавар журмын хэрэгжилтэнд хяналт тавьж үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгч ажиллалаа. Ажлын хэсэг удирдамжийн дагуу хийсэн хяналт, шалгалтын дүнг Шүүхийн тамгын газрын албан хаагчид болон шүүгч нарт танилцуулж, цаашид анхаарах асуудал, арга хэмжээний талаар зөвлөж, алдаа дутагдалтай байгаа ажилд хугацаатай үүрэг даалгаварыг өглөө.

\"\"

\"\"

\"\"

\"\"


. . .