-1

Голомт банкны Баянхонгор салбарын 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд тэргүүн байр эзэллээ

2017-05-08 14:57:39    |   148

Голомт банкны Баянхонгор салбарын 5 жилийн ойн хүрээнд харилцагч байгууллага, бизнес эрхлэгчдийнхээ дунд зохион байгуулсан \"Дэм дэмэндээ дээс эрчиндээ” уриатай гар бөмбөгийн тэмцээн 2017 оны 05 сарын 06-ны өдрөөс 05 сарын 07-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газар болж өнгөрлөө. Тэмцээнд нийт 33 баг 230 гаруй тамирчид оролцсоноос Баянхонгор аймаг дахь Шүүхийн эмэгтэй баг тамирчид тэргүүн байр эзэлж аваргын алтан медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдаас шилдэг тамирчдыг шалгаруулахад Шүүхийн багийн тамирчин Б.Соёлмаа \"Шилдэг тоглогч”-оор шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Тус тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсье.

\"\"

\"\"

. . .