-1

Баянхонгор аймгийн Соого Сейко ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагчид Шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

2017-04-27 10:29:42    |   159

2017 оны 04 сарын 25-ны өдрийн 15:00 цагт Баянхонгор аймгийн Соого Сейко ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагчид Шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Удахгүй 12 дугаар ангиа төгсөж их, дээд сургуульд эрх зүйч мэргэжилээр суралцах гэж байгаа нийт 35 суралцагч нийгмийн ухааны багшийн хамт уг арга хэмжээнд оролцлоо. Нийгмийн ухааны хичээлийг сонгон судлаж, ЭЕШ-таа өгөх гэж байгаа дээрх суралцагчдад Шүүхийн тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Чулуунчимэг Шүүхийн үйл ажиллагааны чиг үүрэг, онцлог, эрүү, иргэний хэргийн шүүх хуралдааны танхим болон, шүүх хуралдаан хэрхэн явагддаг талаар мэдээллийг хийлээ. Сурагчдын сонирхсон асуултанд хариулан тэдэнд нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг сонирхуулав. Шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан нийт суралцагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье. \"\"

\"\"

. . .