-1

Баянхонгор аймгийн 2017 оны Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний аварга боллоо

2017-04-17 16:42:07    |   155

Баянхонгор аймгийн 2017 оны Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2017 оны 04 сарын 14-ны өдрөөс 04 сарын 16-ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир спортын газар болж өнгөрлөө. Тус тэмцээнд 22 баг, нийт 352 тамирчин оролцлоо. Тэмцээнд дээд лиг, Sprite лигийн 20 тамирчдыг Баянхонгор аймгийн албан байгууллагууд болон баг, тамирчид урилгаар тоглуулсан нь тэмцээнийг өрсөлдөөнтэй, сонирхолтой болгож, мөн тамирчдын ур чадварыг дээшлүүлсэн үзүүштэй тоглолтууд гарсанаараа онцлог байлаа. Баянхонгор аймгийн 2017 оны Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Баянхонгор аймаг дахь Шүүхийн эрэгтэй баг тамирчид тэргүүн байр эзэлж, Аваргын алтан цом, алтан медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдаас шилдэг тамирчдыг шалгаруулахад Шүүхийн багийн тамирчин С.Баасандорж \" Шилдэг довтлогч”-оор шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тус тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

\"\"
\"\"
\"\"
\"\"

. . .