-1

Шүүхүүдийн хооронд Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав.

2017-04-10 13:04:45    |   155

2017 оны 04 сарын 01-ний өдөр Баянхонгор аймаг дахь Шүүхүүдийн хооронд Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь сум дундын Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн тамгын газрын баг тамирчид оролцсон бөгөөд багийн дүнгээр тэргүүн байрыг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эзэлж, шилжин явах цом мөнгөн шагналаар, дэд байрыг Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх эзэлж мөнгөн шагналаар шагнууллаа. Амралтынхаа өдрийг биеийн тамираар хичээллэж, хамтдаа цагийг спортлог өнгөрүүлсэн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.

\"\"
\"\"
\"\"

. . .